Монгол Улсын Засгийн газрын 2020 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” 178 дугаар тогтоол гарсантай холбогдуулан их, дээд сургууль, коллежийн захирал нарт Боловсрол шинжлэх ухааны яамнаас дараах зүйлийг анхаарч ажиллах чиглэлийг хүргүүллээ.
-Мэргэжлийн байгууллагуудаас гаргасан коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, зөвлөмжийг мөрдөж ажиллах
-Гамшгаас хамгаалах тухай хуулийн дөрөвдүгээр зүйлийн 4.1.17-д заасан “Мэргэжлийн анги” буюу орон тооны бус томилгоот нэгжийн гишүүдийг оюутны дотуур байранд болон түүний орчинд хяналт тавих зохицуулалт хийх,
-Дотуур байранд амьдарч байгаа оюутнуудыг аль болох байрнаасаа гарахгүйгээр хоол хүнсээ аюулгүй нөхцөл байдалд авах боломжийг бүрдүүлж, орох, гарах хуваарийг гаргаж, бүртгэл хөтлөх,
-Нийтийн бие засах газар, нийтийн халуун ус, нийтийн гал тогоотой оюутны байруудад нарийвчилсан цагийн хуваариар аль болох бөөгнөрөл үүсгэхгүй байхаар зохицуулалт хийх,
-Дотуур байранд амьдарч буй оюутнуудыг зохион байгуулж, амьдарч буй өрөө тасалгаа, давхартаа их цэвэрлэгээ хийлгүүлж, агааржуулалтыг тогтмол цагт сэлгүүлэх,
-Хичээл, сургалтын үйл ажиллагааг түр зогсоосон хугацаанд сургалтын хөтөлбөрийг цахимаар чанартай зохион байгуулахыг холбогдох яамнаас анхаарууллаа.
Сэтгэгдэл (1)