Засгийн газар, УОК-ын шийдвэрийн дагуу энэ сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд хатуу хөл хорио тогтоосон. Уг шийдвэрийг хэрэгжүүлэхээр төрийн алба хаагчид 24 цагаар жижүүрлэн ажиллаж байна.
Яг одоо ҮАБЗ хуралдаж байна. Өмнөх хуралдаанаар төрийн өндөрлөгүүд иргэдэд хандаж, хувийн ариун цэврийн сахих, амны хаалтаа тогтмол зүүх, шаардлагагүй үед гэрээсээ гарахгүй байх, иргэдийг гэрээсээ ажиллах боломж нөхцөлөөр хангахыг хувийн хэвшлийнхнээс уриалсан билээ.
А.Сүх
Сэтгэгдэл (2)