Коронавирусний нөхцөл байдалтай холбогдуулан банкны зээлийг царцаах асуудал хөндөгдөж буй.
Энэ талаар Шадар сайд Я.Содбаатар "Банкны зээлийг хойшлуулах асуудлыг судалж байна. Одоогоор тодорхой шийдвэр гараагүй.
Одоо гол зүйл нь халдвар авсан иргэдэд анхаарч байна. Үүнтэй холбогдуулан хөл хориог сунгаж магадгүй.
Сэлэнгэ аймагт гарсан тохиолдлын хувьд хаанаас үүдэлтэйг тогтоож чадаагүй. Харин ойрын болон дам хавьтлыг бүрэн илрүүлсэн.
Мөн Увс аймагт хоёр өрхийг тусгаарласан асуудал яригдаж байгаа. Хэд хэдэн аймагт долоон тохиолдлын ойрын хавьтлууд байна. Зарим нэг аймагт үзвэр үзээд явсан, заримд нь халдвартай иргэдтэй уулзаад явсан хүмүүс байна. Ийм хүмүүсээс шинжилгэж авч гэрийн тусгаарлалтад байлгаж байгаа" гэв.
Б.Лхам
Сэтгэгдэл (2)