ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өнөөдөр тандалтын явцад караоке, цайны газарт хавьтал байгааг тогтоолоо. Тиймээс зар хэлье.
Сүхбаатар дүүргийн наймдугаар хороонд байрлах "Говьсайхан" караокед 2020.11.09-ний 17:00-20:00 цагт байсан хүмүүс,
"Топаз" зочид буудал,
Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны "Өгөөж-1" цайны газар 12:00-14:00 цагийн хооронд байсан хүмүүс ЭМЯ-ны 119 тоот утас, ХӨСҮТ-ийн 80086829 дугаар руу холбогдож, зөвлөгөө зөвлөмж авахыг хүсэж байна" гэлээ.
Б.Баатар
Сэтгэгдэл (4)