УОК гурван асуудлаар хуралдаж байна. Тодруулбал, ДЭМБ болон вирус судлалын эрдэмтдийн зөвлөлөөс хөл хориог 14 хоног сунгах саналыг хэлэлцэж байна.
Засгийн газар үргэлжлүүлэн 14 цагаас хуралдаж шийдвэр гаргахаар болжээ.
Мөн хил дотор халдвар авсан 19 иргэн бүртгэгдээд байна. Үүнд нийслэл хотод 9 тохиолдол, ХӨСҮТ-ийн долоон эмч, сувилагч, Сэлэнгэ аймгийн гурван тохиолдол байна.
Халдвар авсан 428 иргэнээс 328 иргэнийг эмчилж, 91 иргэнийг яг одоо эмчилж байна. УОК-оос гаргасан мэдээллийг цаг алдалгүй хүргэх болно.
Сэтгэгдэл (2)