УОК-оос өнөөдрийн хийсэн хуралтай холбогдуулан мэдээлэл хийлээ.
Шадар сайд Я.Содбаатар "Ерөнхий сайд цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, голомтын бүсийг хумих, хяналтыг чангатгах. Мөн эм эмнэлгийн хэрэгслийг нэмэгдүүлэх, дотуур байрны оюутнуудыг хүнсээр хангах, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд хамгааллын асуудалд анхаарал хандуулах үүрэг өглөө.
Дэлхий нийтэд цар тахал 218 оронд тархаад байна.
Эдгээр улсуудад авч хэрэгжүүлсэн хамгийн үр дүнтэй арга нь хатуу хөл хорио.
Ингэж байж халдвар авсан иргэдийн ойрын хавьтлуудыг илрүүлэх, хумих юм. Хатуу хорио цээрийн дэглэм явуулаагүйгээс өвчлөл улам дэлгэрч байгаа сургамж байна. Тиймээс 14 хоногоор хөл хориог сунгасан гэдгийг ойлгоорой" гэв.
Сэтгэгдэл (1)