УОК-ын хурлаас гарсан мэдээллийн үеэр ХЗДХ-ийн сайд дараах тодруулгыг өглөө.
Тэрбээр" Улсын хэмжээнд нийтийн хэв журмыг хангах, олон нийтийн аюулгүй байдлыг хангар чиглэлээр 4820 албан хаагч ажиллаж байна. Үүн дээр 1200 гаруй сонсогч нэмээд үүрэг гүйцэтгэж байгаа. Мөн 115 хяналтын цэг дээр хөдөлгөөнт зохицуулалт хийж байна.
Гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдэж байгаа талаар ярилаа.
Уржигдар 42 дуудлага ирсэн. Өчигдөр 36 болж буурсан. Ердийн үеэс 60 гаруй хувиар буурсан.
Энэ нь Бүх нийтийн бэлэн байдалтай холбогдуулан архи согтууруулах ундааг хориглосонтой холбоотой.
Түүнчлэн Засгийн газрын хуралдаанаар цагдаагийн алба хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж 800 мянган төгрөг, сонсогч нарт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянган төгрөг олгохоор болсон" гэлээ.
Сэтгэгдэл (8)