Билгийн тооллын Өвлийн тэргүүн сарын шинийн 1-н, Их эзэн Чингис хааны мэндэлсний 858 жилийн ой, Монгол бахархлын өдөр өнөөдөр тохиож буй.
Энэ өдөр төлөвлөгдсөн бүх арга хэмжээ цуцлагдсан болохыг Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдэгдлээ. Эл өдөр Төрийн өндөрлөгүүд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, хүчит бөхийн барилдаан болдог уламжлалтай байсан. Тухайн өдрийг тэмдэглэх болсноос хойш ийнхүү анх удаагаа бүх арга хэмжээг нь цуцлах шийдвэр гарч байгаа нь энэ юм.
Сэтгэгдэл (1)