УОК-ын мэдээллийн үеэр ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян Сэлэнгэ аймгийн нөхцөл байдалтай холбоотой мэдээлэл өглөө.
Тэрбээр “Сэлэнгэ аймагт кластер өвчлөлийн дөрвөн тохиолдол бүртгэгдсэн. Үүнтэй холбогдуулан аймгийн Онцгой комисс шуурхай ажиллаж байна. Сүхбаатар суманд 22.5 мянган иргэн байна. Алтанбулаг сумын иргэдийг нэн тэргүүнд бүрэн шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж байгаа.
Долоо хоногийн хугацаанд халдварын тархалтыг зогсоох, бүх иргэдийг шинжилгээнд хамруулах талаар ажиллаж байна. Эрүүл мэндийн байгууллагаас явуулын хоёр лаборатори гаргасан. Богино хугацаанд холбогдох арга хэмжээг авахаар ажиллаж байна.
Сүхбаатар сумын нэгдсэн эмнэлгийг тусгаай горимд ажиллуулах, эмч ажилчдыг нүүлгэн шилжүүлж байна" гэлээ.
А.Сүх