Цар тахлын нөхцөл байдлаас үүдэн эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, иргэдийн амьжиргаанд нөлөөлж буй учраас зээл царцаах асуудал хөндөгдсөн. Үүнтэй холбогдуулан Монголбанкнаас энэ оныг дуустал зээлийн бүтэцдээ өөрчлөлт оруулах эрх нээлттэйй байгаа талаар онцолсон. Харин зээл үргэлжлүүлэн царцаах асуудлаар одоогоор шийдвэр гаргаагүй гэсэн юм.
Тэгвэл Бүх нийтийн бэлэн байдлын үеийн банкны зээл, зээлийн хүү зэрэг эдийн засгийн асуудлаар Байнгын хороодын дарга нар болон Монгол банктай цахимаар хэлэлцэж байна.