Засгийн газраас гаргасан шийдвэрийн талаар танилцуулж байна.
Энэ үеэр Шадар сайд Я.Содбаатар "Бид анхнаасаа таван ангилал гаргасан. Мөн санхүүгийн боломж бололцоогүй иргэдийг багтаасан. Тиймээс бүс нутгуудад дээрх иргэд бага үлдсэн. Бүх нийтийн бэлэн байдлын үед тусгай үүргийн нислэг явуулахгүй.
Хоёрдугаарт, төмөр замтай аймгуудад халдвар тархсан байж болзошгүй нөхцөл байдал үүссэн. Тиймээс хотоос орон нутгийг зорих хүсэлтэй иргэдийг гаргахгүй. Цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан гаргаж болохгүй.
Халдвар авсан иргэн өөр аймаг руу очоод халдвар тараах эрсдэлтэй.
Түүнчлэн отор нүүдлийн талаар Засгийн газрйн ээлжит бус хурлаар хэлэлцсэн. Отор нүүдэлчдийг хөөж байгаа албан тушаалтнуудад хариуцлага тооцож арга хэмжээ авна" гэлээ.
А.Сүх