Улаанбаатар хотод ирээд нутаг руугаа буцаж чадахгүй байгаа иргэд хэзээ хотоос гаргах бол гэсэн хүлээлттэй байгаа. Тэгвэл дээрх иргэдийг гаргах талаар шийдвэр гараагүй гэдгийг Засгийн газраас мэдээллээ.
Энэ талаар Шадар сайд Я.Содбаатар "Халдварын голомт нэмэгдэж байгаатай холбоотойгоор хотоос хүн гаргахгүй. Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор ингэж шийдвэрлэсэн. Улаанбаатар хотод байгаа халдвартай хүн орон нутагт очоод тухайн бүс, нутгаа эрсдэлд оруулах аюултай. Одоогийн байдлаар орон нутгаас хотод ирсэн хүмүүсийг харвал албаны 500, хувийн шугамаар ирсэн хүмүүсийн бүртгэлийг даваа гараг гэхэд гаргаж дуусгана" гэдгийг онцоллоо.
Б.Баатар