Засгийн газрын мэдээллийн үеэр Шадар сайд хандивын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Өнгөрсөн хугацаанд УОК-т 291 гаруй аж ахуйн нэгж, иргэнээс 1.3 тэрбум төгрөг бэлнээр цугларсан. Бидэнд бэлэн мөнгө үлдээгүй. Харин 1.2 тэрбум төгрөгийн бараа материал ирсэн.
Хөл хорио тогтоосноос хойш сайн дурын бараа материал тараая, хөдөлгөөн өрнүүлье гэсэн хүсэлт ирж байгаа. Гэхдээ их эрсдэлтэй учраас хязгаарлаж байгаа. Өөрдөө халдвар хамгааллын дэглэмээ сахихгүй бол халдвар тараах эрсдэл бий.
Тиймээс 12 сар хүртэл энэ чиглэлийн арга хэмжээг хязгаарлаж байгаа.
Баярлаж байгаа ч хатуу хөл хорионй үед болохгүй. Бүх шатанд халдвар хамгааллын дэглэмээ барих ёстой. Хэн нэгнийг тойрч гардаг өвчин биш. Тиймээс ойлгоосой гэж хүсэж байна" гэлээ.
А.Сүх