Коронавирусний цар тахлыг дотооддоо алдсантай холбогдуулан тодорхой 13 төрлийн байгууллагаас бусад үйл ажиллагааг зогсоогоод буй. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан орон нутгаас нийслэлд орж ирсэн иргэдийг ирэх сарын 1 хүртэл нийслэлээс гарахыг хориглосон. Үүнтэй холбогдуулан дотуур байранд байгаа их, дээд сургуулийн оюутнуудын хоол хүнсний нөхцөл байдал хүнд байна. Энэ талаар БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн мэдээлэл өглөө.
Тэрбээр "Өнөөдрийн байдлаар 50 гаруй дотуур байранд ЕБС-ийн 700 гаруй сурагч, мөн 12 мянган оюутан байрлаж байна. Дотуур байранд байрлаж байгаа хоол хүнс, ариутгалын бодистой холбоотой асуудлыг өнгөрсөн Засгийн газрын хуралдаанаар шийдүүлсэн. Өнөөдрөөс уг асуудлыг цэгцэлнэ. ЕБС-ийн сурагчдын улирлын амралт ирэх сарын 18-аас 2021 оны хоёрдугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ.
Харин оюутнуудаа түргэвчилсэн оношлуураар шинжилгээнд хамруулж байгаа.
Ирэх сарын 1-ээс гэр рүү нь явуулахаар төлөвлөөд бэлтгэл ажлуудаа хийж байна" гэлээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (1)