УИХ-ын чуулганаар цар тахлын үед авч байгаа хариу арга хэмжээтэй гишүүд танилцаж байна.
Т.Аубикар: Цар тахал хаана хүрээд зогсох нь тодорхой. Вакцины асуудлаа л шийдэх ёстой. Өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа учраас вакцин үр дүнтэй байвал шууд худалдаад авчихвал яасан юм. Мөн халдваргүй бүсээс халдваргүй бүс рүү иргэдийг шилжүүлэх асуудлыг цэгцлээд явчих боломж бий юу?
Я.Содбаатар: Хөдөө орон нутгийн иргэдтэй холбоотой ялангууяа сэижгтэй тохиолдол илрээгүй байгаа бүс нутгуудад зохицуулалт хийе гэж ярьсан. Энэ шийдвэрийг гаргахад тархвар судлаач, мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөн дээр хийж байгаа. Тэдний зүгээс одоогоор шилжин суурьшихийг хоригло гэсэн. Аймгуудад түргэвчилсэн тест хүргүүлээд байгаа. Сэлэнгэ, Дархантай төмөр замаар холбогдсон аймгуудын асуудлыг цэгцэлж байж хөдөлгөөн хийх шаардлагатай байгаа учраас иргэд мань зөвөөр ойлгоосой гэж хүсэж байна. Өчигдөр гэхэд Говь-Алтай аймагт Анагаахын дээдэд сурдаг оюутнуудаа авна гээд машин очсон байна. Анагаахын дээдийнхнийг бүүр хөдөлгөхгүй. Байдал хүндэрвэл ахлах курсийн оюутнуудыг дайчилна. Энэ чиглэлээр үүрэг өгчихсөн.
А.Сүх