Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор УИХ-ын чуулган цахимаар хуралдаж байгаа билээ. Хуралдааны эхэнд УОК мэдээлэл хийж, гишүүдийн асуултад хариулт өгч байгаа билээ.
УИХ-ын зарим гишүүд ийм онцгой нөхцөлд гишүүд хуралдаа идэвхитэй оролцож, чуулганы хуралдааныг энгийн үеийнх шиг танхимдаа хуралдуулах санал гаргаад буй.
Тэгвэл УОК-ын дарга Я.Содбаатар "УОК-оос бүх нийтийн бэлэн байдал зарласан үед УИХ-ын үйл ажиллагааг хязгаарласан зүйл байхгүй. УИХ-ын гишүүн ч вирус авч, өвчилж болно. УИХ-ын гишүүний туслах, зөвлөхүүдтэй холбоотой ойрын хавьтал бий. Хавьтлын тоог нь гаргаад өгчихсөн байгаа. Ийм зүйлүүдийг сайн тооцоолж эрсдлээ бодоорой л гэж хэлье. УОК-оос гишүүдийг хориод байгаа зүйл байхгүй" гэдгийг онцоллоо.
Б.Баатар