УИХ-ын чуулганы хуралдааны үеэр гишүүн Г.Дамдинням өөрийг нь цагдаа зогсоон, 30 минут шалгасан талаар ярьсан нь олны шүүмжлэлийг дагуулсан. Тодотговол тэрбээр “Зам дээр зогсож байгаа хууль сахиулах байгууллагынханд баярлаж байгаа. Гэхдээ өчигдөр л гэхэд би Их Хурлын гишүүн хүн ордон дээр цуглах ажилтай гэж зарлагдаад очих гээд явж байх үед намайг зам дээр 30 минут зогсоосон. Харилцаа болон ойртож байгаа байдал нь эрүүл аюулгүйн ямар ч зүйл хангаагүй” хэмээн салбарын сайдад нь гомдол мэдүүлж орхисон.
Харин түүний энэхүү үйлдэл цахим сүлжээнд олон нийтийн бухимдлыг төрүүлээд байсан юм. Тиймээс УИХ-ын гишүүн Г.Дамдинням өөрийн цахим хуудсаараа дамжуулан, хэлсэн үгэндээ уучлал гуйжээ.
Тэрбээр "Хүний эрхийн зөрчил, халдвар хамгааллын дэглэмийн мөрдөлт, УОК-н Үүрэг чиглэлийн биелэлтэд гарч байгаа асуудлаар үг хэлэхдээ цагдаа зогсоосон талаар зохимжгүй жишээ авсанд минь уучлаарай. Олон түмний санал шүүмжлэлийг авч хичээн ажиллах болно" гэжээ.
Б.Баатар
Сэтгэгдэл (18)