ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд "Одоогоор 100 мянга орчим иргэн орон нутаг болон нийслэлд шилжилт хөдөлгөөн хийнэ гэсэн судалгаа гараад байна. Шилжилт хөдөлгөөн хийх иргэд 11-р сарын 29-нөөс шинжилгээ өгч эхэлнэ. Орон нутагт зорчихоос 48 цагийн өмнө шинжилгээ өгөх ёстой. Тээвэрлэлтийг хоёр янзаар зохион байгуулахаар төлөвлөсөн. Иргэдийг хувийн болон нийтийн тээврийн хэрэгслээр зохион байгуулалттайгаар зорчуулна.
Нийтийн тээврээр зорчиж байгаа иргэд замдаа нийтийн хоолны газраар үйлчлүүлнэ гэсэн зүйл байхгүй гэдгийг анхаарч, хүнсээ бэлтгэж гарах хэрэгтэй. Мөн дуртай газраа зогсч бие засахгүйгээр тээвэрлэлтийг зохион байгуулна. Хот хоорондын автобусууд бүгд JPS-тэй байх учир бүгдийг хянах болно. Орон нутагт очиход Онцгой комисс нь хүлээж аваад, 14 хоног өөрийгөө тусгаарлана. Үүний дараа дахин шинжилгээ өгөх юм. Зорчигчдын арван өдөр тээвэрлэнэ. Мөн агаарын тээврээр зорчих иргэд хүсэлтээ ирүүлсэн байгаа. Энэ бол боломжтой зүйл.
Харин халдвар бүртгэгдээд байгаа Сэлэнгэ, Дархан, Орхон, Дорноговь, Говьсүмбэр аймаг болон Өмнөговь аймгийн иргэдийг дараагийн ээлжинд хөдөлгөөнд оролцуулахаар төлөвлөж байгаа. Тээвэрлэлтийн гэрээгээр иргэд зорчих учир тээврийн хөлсний үнэ нэмэгдэхгүй. Нэгэнт шинжилгээ өгөөд сөрөг гарсан хүмүүсийг тээвэрлэх учир суудлын тоог 70-75 хувьтай суудал дүүргэлттэйгээр зорчуулна" гэв.
Б.Баатар
Сэтгэгдэл (1)