Улаанбаатар хотод байгаа орон нутгийн иргэдийг нутаг буцаах, мөн орон нутагт байгаа иргэдийг Улаанбаатар хотруу оруулж ирэх ажлыг Улсын Онцгой комиссоос зохион байгуулахаар болоод буй. Харин халдвар бүртгэгдсэн Сэлэнгэ, Дархан, Орхон, Дорноговь, Говьсүмбэр аймаг болон Өмнөговь аймгийн иргэдийг дараагийн ээлжинд хөдөлгөөнд оролцуулахаар төлөвлөсөн талаар мэдээлсэн билээ. Тэгвэл дээрх аймгийн иргэдийг 12 дугаар сарын 7-ны өдрөөс гаргах талаар ярьж байгаа гэдгийг УОК-оос мэдээлэв.
Б.Бат