зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэв

2020-11-27
0
ЖИРГЭХ

Улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар "Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөөд байв. Уг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы энэ сарын 20-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хийж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн юм. Байнгын хороо энэ сарын 25-ны өдрийн хуралдаанаараа тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулах нь зүйтэй гэж үзсэн байна.

Харин Улсын Их Хурлаас 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр баталсан Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьсан тул тогтоолын төслийн хэлэлцүүлгийг түр хойшлуулах нь зүйтэй гэж үзэж буйгаа Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан энэ үеэр илэрхийлэв. Мөн Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт 2021 оны улсын төсвийн тухай хуульд Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьсан учраас төсвийн хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолыг батлах нь зохимжгүй юм. Иймээс тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг түр хойшлуулж коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх вакцин худалдаж авах, мөн төсвийн зардлыг хэмнэх, бууруулах, орлогыг нэмэгдүүлэхтэй холбогдсон заалтыг тогтоолын төсөлд нэмж тусгах шаардлагатай байгааг хэллээ.

Ингээд Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан, С.Бямбацогт нарын горимын саналаар “Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулах авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг түр хойшлуулах санал хураалгахад цахим хуралдаанд оролцсон 64 гишүүний 42 нь буюу 65.6 хувь нь дэмжив. Иймээс 2021 оны улсын төсвийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг ирэх долоо хоногт Байнгын хороогоор хэлэлцэх үед тогтоолын төслийг дахин нягталж хэлэлцэхээр боллоо.        

Хүнсний бүх төрлийн будаа, ургамлын тос, малын өвс, тэжээлийг гааль, НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төслийг дэмжлээ

Дараа нь Засгийн газраас энэ яаралтай дэгээр хэлэлцүүүлэхээр энэ сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл-ийн хэлэлцэх эсэх, мөн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл-ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан танилцуулсан юм.

Улсын Их Хурлаас 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр баталсан “Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийн 7.1.15-д “цар тахлын болон нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээг авахад шаардлагатай хүнсний болон бусад нөөцтэй байх ба нөөцийн жагсаалтыг баталж, түүнийг бүрдүүлэхтэй холбоотой зардлыг шийдвэрлэх” гэж заасан.

Гэвч коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын тархалт урьдчилан тодорхойлох боломжгүй нөхцөлд байгаа нь хүнсний хангамжийн тогтвортой байдлаа хангахын чухлыг улс орнуудад анхааруулж байна. Түүнчлэн цар тахлын болон байгаль цаг уурын таагүй нөлөөнөөс шалтгаалж зарим улс орнуудад ажиллах хүч дутагдах, ургац алдах, ачаа тээврийн хөдөлгөөн саатах, экспортлогч орны зах зээлийг хувааж байна. Мөн дэлхийн зах зээлд цагаан будаа, ургамлын тосны нийлүүлэлт багасаж, үнийн индекс өсөж байна. Энэ нь дэлхийн зах зээлд оролцогч томоохон улс орнуудын экспортын бодлого, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдал, шинэ эрэлт, нийлүүлэлттэй холбоотой.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас энэ цар тахлын 2 дахь давалгаа эхэлж, үргэлжлэх хугацаа, үр дагаврын хувьд нөхцөл байдлыг урьдчилан таамаглах боломжгүй байгааг мэдэгдсээр байна. Иймээс халдварын тархалт нэмэгдсэн улс орнууд хөл хорио тогтоох, хилээ хаах, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжих зэрэг арга хэмжээг шат дараалан авсаар байна. Иймд байгаль, цаг уурын онцлогоос хамааран дотоодын үйлдвэрлэл хязгаарлагдмал, импортын хэт хамааралтай хүнсний гол нэрийн зарим бүтээгдэхүүний импортыг түр хугацаанд дэмжих цаг үеийн шаардлага тулгарч байна.

2020-2021 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн нийт нутгаар тооцоолж гаргасан. Түүнчлэн зүүн бүсээс бусад аймагт хадлангийн гарц муудсан тул өвөлжилт, хаваржилтад шаардагдах өвсийг зүүн аймгуудад бэлтгэж байсан. Гэвч 8 дугаар сарын сүүлээр зүүн аймгуудын нийт нутгаар их хэмжээний бороо орсны улмаас хадлан бэлтгэл оройтож, өвс, тэжээлийн нийлүүлэлтийн хомсдол үүсэх, үнэ өсөх нөхцөлийг бий болгож байгаа аж.

Иймээс КОВИД-19 халдварт цар тахлын нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг тогтвортой байлгах зорилгоор бүх төрлийн хүнсний будаа, ургамлын тосыг, 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтыг хүндрэлгүй давахад шаардагдах өвс, бүх төрлийн малын тэжээл, тэжээлийн үр, хүнсний улаанбуудай, улаанбуудайн үр, тослог ургамал, ургамлын түүхий тосыг импортлоход гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлүүлж, уг хуулийн төслийг батлагдсан өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд хэрэгжүүлэхээр эдгээр хуулийн төслийг боловсруулжээ.

Эдгээр бодлого зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлснээр хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах, импортын хамааралтай хүнсний нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх, мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах, 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтыг өнтэй даван туулахад дэмжлэг болно гэж Засгийн газар үзэж буйг салбарын сайд илтгэлдээ дурдав.

Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Төсвийн байнгын хороо энэ сарын 25-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Х.Булгантуяа нар цахим хуралдаанд танилцуулсан юм.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан “Их хуралдай” танхимаас Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Ц.Туваан, Л.Энх-Амгалан, Д.Ганбат, Н.Алтанхуяг, М.Оюунчимэг, Б.Пүрэвдорж, Х.Булгантуяа нар, цахимаар Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, Ц.Даваасүрэн, С.Чинзориг, Н.Ганибал, Ж.Батжаргал, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Сүхбаатар, Э.Бат-Амгалан, Б.Баярсайхан, Г.Мөнхцэцэг, Ц.Цэрэнпунцаг, Б.Баярсайхан, Б.Бат-Эрдэнэ нар Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлэв.

Мөн Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан гишүүдийн зарим асуултад нэмэлт тайлбар өгсөн бол Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нэгдсэн хуралдаанд цахимаар оролцож хуулийн төсөлд тусгагдсан хүнсний бүх төрлийн будаа, ургамлын тос, хүнсний улаанбуудай, улаанбуудайн үр, тослог ургамал, ургамлын түүхий тос, өвөлжилт, хаваржилтыг хүндрэлгүй давахад шаардагдах малын өвс, тэжээл, тэжээлийн үрийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлснөөр төсвийн орлого 39 тэрбум төгрөгөөр буурахаар байгааг хэллээ.

Ургацын урьдчилсан балансаар энэ жил 487 мянган тонн улаанбуудай хурааж авах дүн мэдээтэй байсан ч аравдугаар сард нэлээд талбайн ургац цасанд даруулсан, үүнээс болж ургац алдсан. Дотоодын бүх тариаланчид хурааж авсан улаанбуудайгаа гурилын үйлдвэрүүдэд нийлүүлсэн. Тиймээс гурван сарын нөөц бүрдүүлэх шаардлагын үүднээс 150 мянган тонн улаанбуудай авах тооцоо судалгаа гаргасан гэдгээ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд хэлэв. Түүнчлэн энэ жил зарим аймгийн нутгаар хур бороо бага орж зуншлага тааруу болсон тул малын хадлан, тэжэээл хүрэлцэхгүй байгаа учраас 80 орчим мянган тонн өвс, тэжээлийг импортоор авахаар тооцсон гэдгийг салбарын сайд дурдав.

Хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Ж.Батжаргал, С.Бямбацогт, Л.Энх-Амгалан, М.Оюунчимэг, Б.Пүрэвдорж нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлсэн гишүүдийн ихэнх нь гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөлд тусгагдсан тодорхой нэрийн хүнсний бүтээгдэхүүн, малын өвс, тэжээлийг импортлоход үзүүлж буй 16.5 хувийн хөнгөлөлт нь эцсийн дүндээ иргэд, аж ахуйн нэгжийн амьдрал, үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхэд чиглэж байгаа учраас энэ талаарх хяналтыг сайжруулж зөв зохион байгуулах, хомсдол үүсгэхгүй, үнэ өсгөхгүй байхад онцгой анхаарах шаардлагатайг онцолж байв.  

Ингээд Байнгын хорооны саналаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 64.6 хувь нь, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг гишүүдийн 58.5 хувь нь тус тус дэмжсэн тул хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлснээр чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

 
 
 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Б.Жавхлан: УИХ-ын гишүүн, сайд болгоны санал төсөвт тусгагдана гэсэн үг биш
Ерөнхий сайд Г.Занданшатар Канадын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Тажикистан-Монголын анхны бизнес форум боллоо
Нэгдүгээр тойрог замын гүйцэтгэгчийг шалгаруулах нээлттэй тендерийг ирэх сард зарлана
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Н.Өсөхбаяр: Гуравдагч этгээдийн санаатай үйлдэлд өртсөн байх магадлалтай гэж би үзэж байгаа
    15 цаг 20 мин
  • Б.Жавхлан: УИХ-ын гишүүн, сайд болгоны санал төсөвт тусгагдана гэсэн үг биш
    15 цаг 37 мин
  • Сэлбэ голын үерийн хамгаалалтын түшиц хана барих ажлыг наймдугаар сарын 20-нд дуусгана
    15 цаг 56 мин
  • Euromoney сэтгүүлээс голомт банкийг 2025 оны Монгол Улсын “Шилдэг ЖДБ дэмжигч банк”- аар өргөмжиллөө
    16 цаг 32 мин
  • Туул голын усны түвшин нэмэгдэх хандлагатай байна
    16 цаг 56 мин
  • Газарчны уулзвараас Цайз 16-ийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    17 цаг 40 мин
  • Ирэх өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    18 цаг 13 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар Канадын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    18 цаг 22 мин
  • Хот, нийтийн аж ахуйн салбарын парк шинэчлэлтийн хүрээнд CAT олон үйлдэлтэй бага оврын 10 ачигч машиныг хүлээн авлаа
    18 цаг 40 мин
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс болж цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуурууд хугарчээ
    19 цаг 23 мин
  • Тажикистан-Монголын анхны бизнес форум боллоо
    19 цаг 37 мин
  • Нэгдүгээр тойрог замын гүйцэтгэгчийг шалгаруулах нээлттэй тендерийг ирэх сард зарлана
    20 цаг 5 мин
  • Сүхбаатар аймгийн Халзан суманд өчигдөр хамгийн их бороо оржээ
    20 цаг 13 мин
  • "Баруун Сэлбэ" үйлчилгээний төвийн Ж блокийн 1222 ам метр талбайг дуудлага худалдаагаар худалдана
    20 цаг 58 мин
  • Ойн түймрийг унтраахаар 624 хүн, 37 автомашинтайгаар ажиллаж байна
    21 цаг 17 мин
  • Камбожтой хиллэдэг Тайландын “Си Са Кет”, “Сурин”, “Бурирам” болон “Убон Ратчатани” мужид зорчихгүй байхыг анхаарууллаа
    22 цаг 2 мин
  • С.Шижирбат: Монада ажлаа мэдэхгүй, мэргэжлийн бус хүмүүс учраас алдаа гаргасаар ирсэн, дахиад л алдаа гаргалаа
    22 цаг 11 мин
  • Хөвсгөл нуурыг зорихдоо анхаарах зүйлс
    22 цаг 15 мин
  • Олон улсын Физикийн 55 Дугаар Олимпиадад Монгол Улсын багийн сурагчид 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ
    22 цаг 18 мин
  • Европын охидын мэдээлэл зүйн олимпиадаас Монголын сурагчид анхны хүрэл медалийг хүртлээ
    22 цаг 27 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Монгол Улс, Киргиз Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчилж буй Тажикстан Улсын тухай 24 баримт
  • Өндөр гэгээн Занабазарын тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
  • Баян-Өлгий аймагт Раашгэмпэллин хийд нээлтээ хийж, Жадо Ринбүчи багш гурван өдөр ном айлдана
  • Эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглоно
  • Хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, учирсан хохирлыг арилган, дахин ийм алдаа гаргахгүй ажиллахыг Ерөнхий сайд анхаарууллаа
  • Улсын аварга О.Хангай түрүүлж, улсын арслан Ц.Бямба-Отгон үзүүрлэв
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Наршихаас хэрхэн сэргийлэх вэ?
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Эргэлзээг тайлах биш улам ээдрүүлэв!
  • Х.Нямбаатар: Давсаа хүрзээр цацдаг нэг ч дүүрэг байхгүй болтол тоног төхөөрөмжийг шинэчилсэн
  • Энэ сарын сүүлчээр их хэмжээний бай шагналтай барилдаанууд болно
  • Нийт нутгийн 37 хувьд гантай, гандуу байна
  • С.Баярбилэг: "Ноорог"-т холбогдох хэрэг хаагдаагүй
  • ДОПИНГ: Улсын гарьд Б.Гончигдамбын хариу "эргэлзээтэй" гарсан
  • Танилц: Өндөр гэгээний мэлмий гийсний 390 жилийн ойд зориулсан даншиг наадмын хөтөлбөр
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Эргэлзээг тайлах биш улам ээдрүүлэв!
  • Эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглоно
  • Х.Нямбаатар: Давсаа хүрзээр цацдаг нэг ч дүүрэг байхгүй болтол тоног төхөөрөмжийг шинэчилсэн
  • Монгол Улс, Киргиз Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчилж буй Тажикстан Улсын тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
  • Баян-Өлгий аймагт Раашгэмпэллин хийд нээлтээ хийж, Жадо Ринбүчи багш гурван өдөр ном айлдана
  • Н.Өсөхбаяр: Гуравдагч этгээдийн санаатай үйлдэлд өртсөн байх магадлалтай гэж би үзэж байгаа
  • Хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, учирсан хохирлыг арилган, дахин ийм алдаа гаргахгүй ажиллахыг Ерөнхий сайд анхаарууллаа
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Улсын аварга О.Хангай түрүүлж, улсын арслан Ц.Бямба-Отгон үзүүрлэв
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Нийт нутгийн 37 хувьд гантай, гандуу байна
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийг Киргиз Улсын Ерөнхийлөгч албан ёсоор угтлаа
  • Улаанбурхан өвчний нас баралт 10 болжээ
  • Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
  • Гол нэрийн зарим барааны үнэ өсжээ
  • Дунд гол орчмын хог хаягдлыг 24, 25-ны өдрүүдэд цэвэрлэнэ
  • Өндөр гэгээн Занабазарын тухай сонирхолтой баримтууд
24 баримт
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Өндөр гэгээн Занабазарын тухай сонирхолтой баримтууд
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчилж буй Тажикстан Улсын тухай 24 баримт
  • Монгол Улс, Киргиз Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК