Архангай аймгийн Батцэнгэл суманд бүртгэгдсэн сэжигтэй тохиолдол болох иргэн Б болон хамт явсан 5 настай хүүгийнх PCR шинжилгээний хариу эерэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Үүнтэй холбогдуулан тус аймагт Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлыг хэсэгчлэн үргэлжлүүлэхээр боллоо.
Энэ талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан "Иргэд ойрын хавьтлуудаа хэлэхгүйгээс болж, цаг алдах, халдарын тархалтыг нэмэгдүүлэх хүндрэл гарч байна. Сая Архангай аймагт илэрсэн тохиолдол бол халдвартай иргэний ойрын хавьтал байсан. Үүнийгээ хэлээгүй нуусан байсан.
Бид бэлэн байдлыг хангах үүднээс өмнө нь амьсгалын аппарат цуглуулсан. Одоогоор 180 гаруй амьсгалын аппарат байна. Дэлхиий даяар цар тахал дэгдэж байгаа учраас амьсгалын аппаратны дутагдал байсан.
Өнгөрсөн зургадугаар сард амьсгалын апдаратны захиалга өгсөн байсан. Тодруулбал, арванхоёрдугаар сарын 8-нд 200 аппарат ирнэ. Дараагийн ээлж нь арванхочрдугаар сарын 20 хавьцаа ирнэ" гэлээ.
А.Сүх