Засгийн газраас гарсан шийдвэрийн талаар мэдээлэл өглөө.
Энэ үеэр Шадар сайд дараах мэдээллийг өглөө. "Хот, орон нутагт гацсан байсан иргэдийг үндсэн хаягтай газар руу нь явуулах асуудал хүнд байна. Одоогоор халдвар гараагүй 5 аймгаас бусад аймаг руу зорчих хүсэлтэй 104 мянган иргэн байна.
Харин нийслэл рүү орж ирэх хүсэлтэй 30 мянган иргэн байна.
Арваннэгдүгээр сарын 28-аас бүртгэл явуулж, шинжилгээнд хамруулж эхэлсэн. Бүртгэлийг аль болох нүүр тулж уулзахгүй байх үүднээс цахимаар авсан ч саатал гарсан тул үүрэн оператудаар дамжуулан шинжилгээний хариуг хүргэх зэрэг ажлыг хийсэн. Өнөөдрөөс 119 сайт хэвийн ажиллагаанд орсон байна.
Өчигдөр нийслэлээс 14 чиглэлд 2534 иргэн хот хоорондын автобусаар хөдөлсөн. Өнөөдөр өглөөний байдлаар 7 чиглэл рүү хөдөлсөн байна.
УОК-оос хэзээ ч нийтийн тээврийг санал болгоогүй. Харин хувийн машинд хязгаарлалт тавьсан. Нийтийн тээвэр нэг хэсэг иргэдийн хэрэглээ учраас зохион байгуулалт хийж байна" гэлээ.
А.Сүх