Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар танилцууллаа.
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх "Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан хэрэглэгчийн цахилгаанд доголдол гарах учиргүй. Тиймээс эрчим хүчний салбар 24 цагаар тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна.
Хэрэглэгчийн цахилгаан дулааныг хөнгөрүүлэх, тэглэх асуудал салбарын хувьд боломжгүй.
Гэхдээ эрчим хүчний салбар хэрэглэгчдэд үзүүлдэг төлбөртэй үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх, хугацаа хэтэрсэн айлын хэрэглээг хязгаарлахгүй байгаа.
Нийслэлийн гэр хороололд амьдардаг, 10 мянгаас дээш хүн амтай аймаг, сумдын шөнийн тарифыг тэглэж байгааг та бүхэн мэднэ. Зөвхөн үүнд 28 тэрбум улсын төсвөөс санхүүжүүлж байна" гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (1)