Монгол Улс дотооддоо халдвар алдсантай холбоотойгоор тусгай үүргийн нислэгийг түр зогсоогоод байсан билээ. Тэгвэл тусгай үүргийн нислэгийг энэ сардаа багтаан сэргээх төлөвлөгөөтэй байгаа талаар Шадар сайд Я.Содбаатар мэдээллээ.
Тэрбээр "Энэ долоо хоногт буюу гамшгийн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн эдгээр өдрүүдэд тусгай үүргийн онгоц нисэхгүй, гаднаас ч нислэг авахгүй. Хэрэв гамшгийн бэлэн байдлын зэрэглэл буурвал энэ сардаа тодорхой тооны тусгай үүргийн нислэг үйлдэхээр ажиллаж байна. Гэхдээ аль газраас, хэдэн хүн авах зэргийг судалж байна. Сөүлээс 170, Японоос 100 гаруй хүн эх орондоо ирэх хүсэлтээ илэрхийлсэн. Энэ мэдээлэл нээлттэй байгаа. Харин Франкфуртын нислэг цуцлагдсантай холбоотойгоор тэнд хүлээлт үүсч байна. Одоогоор яаралтай татах хүн харьцангуй цөөрсөн. Тусгаарлах байруудад хөндлөнгийн мониторинг хийж байна" гэв.
Б.Баатар
Сэтгэгдэл (1)