Баянхонгор аймаг дахь Улсын нөөцийн салбарт өвс, тэжээл, хүчит тэжээл нэмж олгох хүсэлтийг УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат гаргажээ.
Онцгой байдлын ерөнхий газарт хаяглан хүргүүлсэн энэхүү хүсэлтэд, “Цаг уур, орчны шинжилгээний газраас Баянхонгор аймагт зудын эрсдэл нэн их гэж тодорхойлсон. Одоогоор тус аймгийн нийт нутгийн 80 хувьд 5-30 см цасан бүрхүүл тогтож, өвөлжилт, хаваржилт хүндрэх нөхцөл бүрдлээ” гэж онцолжээ.
Дээрх нөхцөл байдлуудын улмаас мөн малчдын амьжиргаа муудаж, мал тэвээрэг алдахаас өмнө яаралтай арга хэмжээ авч тус аймаг дахь Улсын нөөцөд өвс, тэжээл нэмж олгох хүсэлт гаргаж байгаа аж. Түүнчлэн УИХ-ын гишүүн Д.Ганбат өнгөрсөн жилүүдийн өнжмөл өвс, тэжээлийг малчдад үнэгүй тараах, шинэ авсан өвсийг зээлээр өгөх талаархи асуудлыг хөндөөд байгаа юм.
М.Мөрөн
Сэтгэгдэл (3)