Засгийн газраас энэ оны төсөвт тодотгол хийх шаардлагагүй гэж үзжээ. Харин 2021 оны төсөвт хийхийг үгүйсгэхгүй гэдгийг Шадар сайд Я.Содбаатар хэллээ.
Тэрбээр “Төсвийн тухай хуульд тодорхой үзүүлэлт, шаардлага байдаг. Тиймээс өнөөдөр нөхцөл байдал хүндэрлээ гээд төсвийн тодотгол хийчихдэггүй” гэв. Засгийн газар мөн МҮХАҮТ-тай хамтран ажиллаж, танхимын гаргасан судалгаатай холбоотойгоор санал бодлоо солилцсон байна.
Тус танхимын удирдлагуудтай маргааш цахимаар холбогдон онлайн хурал хийхээр товложээ. Мөн ажилгүйдлийн даатгалтай холбоотой асуудлыг Засгийн газар судалж байгаа ба ямар гарц гаргалгаа байгааг ярилцаж байгаа аж.
У.Гэрэл