Цар тахлын үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан онцгой байдал, эмч, цагдаа, тагнуул, мэргэжлийн хяналтын байгууллага болон бусад албанууд 24 цагаар жижүүрлэн үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.
Тусгаарлалтад ажиллаж байгаа эмч, сувилагчдын хувьд нэмэлт, урамшуулал цалин дээрээсээ авч байгаа бол цагдаагийн 9700 гаруй алба хаагчдад нэг удаагийн мөнгөн тэтгэмж 800 мянган төгрөг олгох, 2200 гаруй сонсогчид цалнгийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний мөнгө нэг удаа олгохоор Засгийн газраас шийдвэрлэсэн.
Тэгвэл 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа онцгой байдлын алба хаагчдад нэг удаагийн мөнгөн туслаж болох 800 мянган төгрөг олгохоор Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэжээ. Уг мөнгө өнөөдрөөс дансанд нь орж эхлэх аж.
А.Сүх
Сэтгэгдэл (1)