Өнгөрөгч аравдугаарр сарын 12-нд "Эрдэнэс Монгол" компанийн захирал П.Ганхүүг чөлөөлж, түүний оронд Д.Хаянхярвааг томилох шийдвэрийг тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргасан.
Энэ нь гишүүд албан тушаалаасаа буусныхаа дараа аль нэг салбарын удирдах албан тушаалтнаар эсвэл Элчин сайдаар томилогддог, тохироо хийдэг гэсэн шүүмжлэл дагуулсан билээ. Уг асуудал намжаагүй байхад тус компанийн дэд захирлаар УИХ-ын гишүүн асан Л.Энхболдыг дэвшүүлжээ. Үүнийг улс төрийн оролцоотой томилгоо гэж үзэх иргэд цөөнгүй байна.
Сэтгэгдэл (6)