УИХ-ын чуулганаар зарим бүүтээгдэхүүнийг НӨАТ, гаалийн татвараас чөлөөлөх хуулийн төслийг анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүлээ. Дараа нь Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хоорондын ковид-19 цар тахалтай тэмцэх арга хэмжээний хариу арга хэмжээд зориулах зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр гишүүд үг хэлж, асуулт асуулаа.
Ж.Ганбаатар: Зээлийг дэмжиж байна. УОК, аймгуудын Онцгой комиссууд чадлаараа ажиллаж байна. Иргэдийн эрүүл мэнд, амьс нас, өвчнийг тархаахгүй бйах талаар ажиллаж байгааг нь үнэлж байна. Энэ сарын 11-ний өдөр хүртэл 18 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хэсэгчилсэн байдлаар ажиллагаанд оруулсан. Гэхдээ арванхоёрдугаар сарын 18-ны өдрийг хүлээхгүйгээр зарим үйл ажиллагааг хэвийн явуулах боломжийг гаргаж өгөөч.
Энэ сарын 11-ээс хойш бусад аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд оруулна гэдэг зөв бодлого биш байх шүү. Судалгаагаа хараад өдөр өдөрт нь үсчин, хими цэвэрлэгээ, хоолны газруудыг ч юм уу халдвар хамгааллын дэглэмийг сахиулаад нээх ч юм уу тийм ажил хиймээр байна. Эдийн засгийнхаа асуудлыг шийдээч ээ гэж уриалж байна.
Ч.Хүрэлбаатар: Таны асуултад УОК хариулах нь зөв байх. Бусад хүмүүсийн ажил руу орж яриад яах вэ. Гэхдээ санал нэг байна. 18 салбарын үйл ажиллагааг явуулж эхэлэн. Дараа нь 19 дэх, 20 дахь салбар нь юу юм гэдэг бэлтгэл ажлыг хийж байх ёстой. Тиймээс Ж.Ганбаатар гишүүний саналтай нэг байна.
Б.Лхам
Сэтгэгдэл (1)