УИХ-ын ээлжит чуулган Ерөнхийлөгчийн 2021 оны Төсвийн тухай хууль болон дагалдан батлагддсан хуульд бүхэлд нь тавьсан хоригийг хэлэлцэж байна.
Хуралдааны эхэнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир төсвийн хоригийн талаар танилцууллаа.
Тэрбээр “2021 оны төсвийн төсвийн үрэлгэн байдлыг засаж чадсангүй. Мөн вакцин авах шаардлагатай хөрөнгө мөнгийг улсын төсөвт тусгасангүй. Иймд төсвийн нийт зардлыг 20 хувиар бууруулж, Эрсдэлийн сан байгуулах, Эрсдэлийн сангаас өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх, төсвийн хэмнэлтээр биий болсон тодорхой хувийг вакцин худалдан авах, үйлчилгээ эрхэлдэг иргэдэд чиглэсэн онцгой бодлого хэрэгжүүлэх ёстой” гэв.
Ерөнхийлөгчийн хоригийг Төсвийн байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо хүлээн авах боломжгүй гэж дүгнэсэнн бол УИХ дахь АН-ын бүлэг хүлээн авах нь зүйтэй хэмээн таницуулав.
А.Сүх
Сэтгэгдэл (1)