УИХ-ын ээлжит чуулган Ерөнхийлөгчийн 2021 оны Төсвийн тухай хууль болон дагалдан батлагдсан хуульд бүхэлд нь тавьсан хоригийг хэлэлцлээ.
Хууль зүйн байнгын хороо болон Төсвийн байнгын хорооноос Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн бол УИХ дахь АН-ын бүлэг хүлээн авах зүйтэй гэж үзсэн. Ингээд чуулганы хуралдаанаар байнгын хороодын гаргасан саналыг хүлээн авах эсэх талаар хэлэлцээд гишүүдийн 82 хувийн саналаар дэмжлээ.
Ингэснээр Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль болон түүний дагалдан гарсан хууль хүчинтөгөлдөр мөрдөгдөж байна.
Б.Лхам
Сэтгэгдэл (2)