зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Т.Мөнхсайхан: Халдвар гараагүй аймгуудад халдвар зөөвөрлөгдөн тархахаас сэргийлэн ажиллаж байна

2020-12-04
0
ЖИРГЭХ

  

-Ковид -19 халдварын тархалт Монгол улсад ямар түвшинд байна вэ?

-Монгол улсын  хувьд 2020 оны нэгдүгээр сараас гуравдугаар сарын 11-ний хүртэл “Ковид -19 халдваргүй”, гуравдугаар сарын 11-ээс арваннэгдүгээр сарын 11-ний хүртэл гаднаас “Зөөвөрлөгдсөн”, 11 дүгээр сарын 11-ээс зарим аймагт, алаг цоог, заримд нь кластер буюу багц тархалттай гэсэн ангилалд байна. Багц буюу кластер тархалт нь тухайн газар нутагт хоорондоо уялдаа бүхий голомтуудад уг халдвар тархахыг авч үздэг.

Коронавируст халдварын үе шатыг ДЭМБ-аас тохиолдол байхгүй, алаг цоог дэгдэлт, тохиолдлын кластер, бүх нийтийн дундах халдвар гэж 4 хуваан сүүлчийн түвшинг бага тохиолдлоос (CT1), маш өндөр тохиолдол (CT4) хүртэлх дөрвөн дэд түвшинд задлан хуваасан.  ДЭМБ-аас халдварын тархалтын түвшинг улс бүр орон нутгийн түвшинд үнэлэх, онцлогийг харгалзах нь зүйтэй гэж зөвлөсөн байдаг. Бид яг энэ ангиллыг шууд авч  одоогийн манай улсад гарсан тархалтын үе шатыг тодорхойлох боломжгүй. Өөрөөр хэлбэл өөрийн орны онцлог, газар зүйн байршил, голомтын онцлогийг харгалзсан байдлаар тархалтын үе шатыг тогтооно.

Дэлхийн бусад орнууд ч гэсэн өөрийн орны онцлогийг харгалзан Ковид-19 халдварын тархалтын үе шатыг үнэлэн, хариу арга хэмжээг авч байгаа бөгөөд коронавируст халдварын дэгдэлтэд бэлдэх бүх нөхцөлд таарсан бэлэн стратеги, жор байхгүй байна хэмээн судлаачид, олон улсын шинжээчид үзэж байна. Иймд улс орон бүр  халдварын эрсдэлийг үнэлж, тархалтыг сааруулах, нийгэм эдийн засаг дахь хохирлыг бууруулах арга хэмжээг авах чиглэлд ажиллаж байна.

Энэ сарын 3-ны байдлаар Монгол Улсын 15 аймагт уг халдвар бүртгэгдээгүй, нийслэл болон зургаан аймаг алаг цоог, кластер буюу голомтлон гараад байна.

Сэлэнгэ аймаг дахь өвчлөлийн тархалтыг авч үзэхэд нийт 189 тохиолдлын 184 нь зөвхөн аймгийн төв буюу Сүхбаатар суманд, Мандал болон Алтанбулаг суманд нийт  таван тохиолдол бүртгэгдэн бусад 15 суманд нь халдвар тархаагүй байна. Эндээс харахад бидэнд тархалтын үе шатыг энэ онцлогт тохируулан үнэлэх тохирсон аргачлалыг боловсруулах шаардлага гарч байна.

Иймээс бид ялангуяа газар нутаг, байршлын онцлогтой уялдуулан голомтын тоо, тархалтын төлөвийг харгалзан Сүхбаатар суманд уг халдварын тархалт хүн амын дундах тархалтын нэгдүгээр түвшин, Мандал болон Алтанбулаг сумдын хувьд алаг цоог дэгдэлт, үлдсэн сумдын хувьд халдвар бүртгэгдээгүй гэж үнэлэн тухайн шат бүрт тохирсон төлөвлөлт, хариу арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Энэ жишгээр бид халдварын тохиолдол бүртгэгдсэн аймаг, сум, хотод тархалтын үе шатыг тухайн орон нутгийн түвшинд тохируулан үнэлэх аргачлалыг боловсруулан хэрэгжүүлж байна. Халдварын эхэн шатанд шинэ тохиолдлыг эрт илрүүлэх, хавьтал тогтоох, эрэмбэлэх, тусгаарлах, шинжилгээнд хамруулах ажлыг хийсний дүнд уг халдварын голомт хязгаарлагдан, хумигдах төлөвтэй байна. Гэсэн хэдий ч бид ялангуяа Сэлэнгэ аймгийн төвийн хүн амын дунд ковид халдварын тархалтын төлөвийг өргөжүүлэн судлах, ялангуяа үүссэн голомтуудыг хүрээг өргөтгөх, эрсдэлт бүлэг, хөдөлгөөнт хүн амын дундах халдварын өртөлт, шинж тэмдэггүй хэлбэрээр илрэн эдгэрсэн хэсэг байгааг эсэхийг сероэпидемиологийн тандалт хийн судална.

 -Халдвар тархаагүй байгаа аймаг, орон нутагт уг халдвараас сэргийлэх ямар үйл ажиллагаа хэрэгжүүлж байна вэ?

-Энэ тал дээр хоёр зүйлийг анхаарч байна. Нэгдүгээрт, тухайн аймаг, орон нутагт үнэхээр Ковид-19 халдварын тохиолдол байхгүй ногоон бүс буюу халдваргүй байна уу гэдгийг тандах, судлах, хоёрдугаарт тухайн бүс, аймаг орон нутаг руу гаднаас халдвар зөөрлөгдөн тархахаас сэргийлэх гэсэн хоёр чиглэлд ажиллаж байна.

Манай улсын хувьд томуугийн харуулдан тандалтын тогтолцоонд амбулаторид суурилсан 115, эмнэлэгт суурилсан 37 нэгж хамрагдан жилийн турш томуу, томуу төст өвчин (ТТӨ), амьсгалын замын цочмог хүнд халдвар (АЗЦХХ) -ын тандалтыг хийж, тохиолдлын тодорхойлолтод тохирсон өвчтөнийг бүртгэн мэдээлж, хамар залгиурын арчдас цуглуулан, шинжилдэг.  Энэ тандалтаар тухайн аймаг, орон нутагт ковид-19 халдварын эрсдэл бүхий бүлэг ялангуяа эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэгчийн дунд илрүүлэг хийгээд, давхар тандалт хийгдэж байна. Өөрөөр хэлбэл бид энэ байгаа тогтолцоог ашиглан Ковид-19 халдварыг томуу төст өвчинтэй хамт харуулдан тандаж байна. Дээр нь Ковид-19 халдварыг илрүүлэх өргөжүүлсэн тандалтыг эхлүүлсэн. Тухайлбал, Ховд аймгийн молекул биологийн лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлсэн тул энд Баян-өлгий, Увс аймаг, боомт дахь эрсдэлт бүлгээс, Дорнодын лабораторид Хавирга, Эрээнцав, Баянхошуун боомтын эрсдэлд бүхий хүн амаас сорьц цуглуулан тандалт хийж байна.

Ковид-19 халдвартай тэмцэх, хариу арга хэмжээний үр дүн нь салбаруудын хамтын ажиллагаа хамгийн чухал нь иргэдийн оролцоо, хариуцлагаас ихээхэн хамаарч байна.

Халдваргүй байгаа аймаг, орон нутагт халдвар зөөвөрлөгдөн тархахаас сэргийлэх чиглэлд онцгой анхаарах нь чухал байгаа. Бид эрүүл мэндийн байгууллагууд энэ чиглэлд зөвлөмж хүргүүлж, чиглүүлэн ажиллаж байна. Ялангуяа хотоос, аймгуудаас тухайн орон нутагт очих иргэд шинжилгээ өгөх, очоод гэрийн тусгаарлалтын дэглэмийг чанд мөрдөх, халдварыг  гэр бүл, хамаатан садандаа, цаашлаад сум, аймагтаа тархаахгүй байхад онцгой анхаарах шаардлагатай. Нэг хүний болгоомжгүй, хэнэггүй байдал нь асар их зардал, чирэгдэл болж байгааг Архангай аймгийн Батцэнгэл суманд гарсан тохиолдол, түүний хавьтлын зураглалаас харж болохоор байна.

-Хүн амын дунд Ковид-19 халдварыг илрүүлэх, тандах үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулж байна вэ?

-Бид гарсан тохиолдол бүрийн хавьтлыг олж тогтоох, илрүүлэх, эрэмбэлэх, тусгаарлах, шинжлэх ажлыг тандалт судалгааны баг хариуцан салбаруудын оролцоотой бүх түвшинд хийж байна. Үүнтэй зэрэгцээд халдварын голомтуудыг бүрэн тогтоох, тандах зорилгоор Улаанбаатар хотод гэхэд нийт 28 цэг гаран ажиллаж энэ хугацаанд нийт 90000 гаруй хүнд түргэвчилсэн сорил хийж, 32500 хүн PCR шинжилгээ хийж УБ хотын хүн амын долоо орчим хувийг хамруулан тандалт хийсэн.

Өмнөговь аймгийн Гашуунсухайт, Шивээхүрэнгийн боомтод Явуулын лаборатори, шинжилгээний  зургаан баг хилийн бүсэд ажиллаж түргэвчилсэн оношилгоонд нийт 2050, PCR шинжилгээнд нийт 2526 нүүрс тээврийн жолоочийг хамруулсан. Төмөр замын салбарын нийт 15783 хүнийг шинжилгээнд хамруулсан. Улаанбаатар хотын зургаан дүүргийн ядуу, эмзэг бүлгийн нийт  6452 түргэвчилсэн оношлогоонд  иргэнийг хамруулсан.

Цаашид халдварын голомтыг дагах буюу ойрын хавьтал, хоёрдогч хавьтлыг эрэмбэлэн шинжлэх, эрсдэлт бүлэг тухайлбал эрүүл мэндийн байгууллагын ажиллагсад, эмнэлгээр үйлчлүүлэгчид, ахмад настан, хөдөлгөөнт хүн ам, үйлчилгээний салбарынхан гэх мэт зорилтот бүлэгт чиглүүлсэн тандалтыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр шаардлагатай бүлгүүдийг хамруулан зохион байгуулна. Харин өргөжүүлсэн тандалтыг тухайлбал салбараар, аймгаар, сумаар, хороогоор гэж таамаглан тандах нь эдийн засаг, хүн хүчний хувьд зардал ихтэй, оновчгүй юм.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Тажикистан Улсын Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцлаа.
Б.Жавхлан: УИХ-ын гишүүн, сайд болгоны санал төсөвт тусгагдана гэсэн үг биш
Ерөнхий сайд Г.Занданшатар Канадын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Д.Сумъяабазар: Зодоглохдоо Өвөрхангай аймгийнх гэж цоллуулдаг байлаа, их хүмүүний мэлмий гийсэн ойн бөхийн байг даалгүй яах вэ
    3 цаг 48 мин
  • Үнэн хол биш
    5 цаг 8 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
    5 цаг 27 мин
  • Танилц: Автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмж бүхий 100 байршил
    8 цаг 19 мин
  • Наймдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    8 цаг 30 мин
  • Түймрийн голомтод ажиллаж байгаа алба хаагчдад эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байна
    8 цаг 44 мин
  • Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл наймдугаар сард эхэлнэ
    8 цаг 51 мин
  • Улаанбаатарт өдөртөө 29 хэм хүрч хална
    8 цаг 54 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Тажикистан Улсын Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцлаа.
    Өчигдөр 12 цаг 50 мин
  • Н.Өсөхбаяр: Гуравдагч этгээдийн санаатай үйлдэлд өртсөн байх магадлалтай гэж би үзэж байгаа
    Уржигдар 17 цаг 48 мин
  • Б.Жавхлан: УИХ-ын гишүүн, сайд болгоны санал төсөвт тусгагдана гэсэн үг биш
    Уржигдар 17 цаг 31 мин
  • Сэлбэ голын үерийн хамгаалалтын түшиц хана барих ажлыг наймдугаар сарын 20-нд дуусгана
    Уржигдар 17 цаг 12 мин
  • Euromoney сэтгүүлээс голомт банкийг 2025 оны Монгол Улсын “Шилдэг ЖДБ дэмжигч банк”- аар өргөмжиллөө
    Уржигдар 16 цаг 36 мин
  • Туул голын усны түвшин нэмэгдэх хандлагатай байна
    Уржигдар 16 цаг 12 мин
  • Газарчны уулзвараас Цайз 16-ийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    Уржигдар 15 цаг 28 мин
  • Ирэх өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    Уржигдар 14 цаг 55 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар Канадын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 14 цаг 45 мин
  • Хот, нийтийн аж ахуйн салбарын парк шинэчлэлтийн хүрээнд CAT олон үйлдэлтэй бага оврын 10 ачигч машиныг хүлээн авлаа
    Уржигдар 14 цаг 28 мин
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс болж цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуурууд хугарчээ
    Уржигдар 13 цаг 45 мин
  • Тажикистан-Монголын анхны бизнес форум боллоо
    Уржигдар 13 цаг 31 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Монгол Улс, Киргиз Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчилж буй Тажикстан Улсын тухай 24 баримт
  • Өндөр гэгээн Занабазарын тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Эргэлзээг тайлах биш улам ээдрүүлэв!
  • Наршихаас хэрхэн сэргийлэх вэ?
  • Наймдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Х.Нямбаатар: Давсаа хүрзээр цацдаг нэг ч дүүрэг байхгүй болтол тоног төхөөрөмжийг шинэчилсэн
  • С.Шижирбат: Монада ажлаа мэдэхгүй, мэргэжлийн бус хүмүүс учраас алдаа гаргасаар ирсэн, дахиад л алдаа гаргалаа
  • Нийт нутгийн 37 хувьд гантай, гандуу байна
  • ДОПИНГ: Улсын гарьд Б.Гончигдамбын хариу "эргэлзээтэй" гарсан
  • Энэ сарын сүүлчээр их хэмжээний бай шагналтай барилдаанууд болно
  • С.Баярбилэг: "Ноорог"-т холбогдох хэрэг хаагдаагүй
  • Н.Өсөхбаяр: Гуравдагч этгээдийн санаатай үйлдэлд өртсөн байх магадлалтай гэж би үзэж байгаа
  • Танилц: Өндөр гэгээний мэлмий гийсний 390 жилийн ойд зориулсан даншиг наадмын хөтөлбөр
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийг Киргиз Улсын Ерөнхийлөгч албан ёсоор угтлаа
  • Өндөр гэгээний мэлмий гийсний 390 жилийн ойн барилдаанд зодоглохоор 430 бөх бүртгүүлээд байна
  • Улаанбурхан өвчний нас баралт 10 болжээ
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Монгол Улс, Киргиз Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Эргэлзээг тайлах биш улам ээдрүүлэв!
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Х.Нямбаатар: Давсаа хүрзээр цацдаг нэг ч дүүрэг байхгүй болтол тоног төхөөрөмжийг шинэчилсэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчилж буй Тажикстан Улсын тухай 24 баримт
  • Өндөр гэгээн Занабазарын тухай сонирхолтой баримтууд
  • Н.Өсөхбаяр: Гуравдагч этгээдийн санаатай үйлдэлд өртсөн байх магадлалтай гэж би үзэж байгаа
  • Б.Жавхлан: УИХ-ын гишүүн, сайд болгоны санал төсөвт тусгагдана гэсэн үг биш
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Нийт нутгийн 37 хувьд гантай, гандуу байна
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийг Киргиз Улсын Ерөнхийлөгч албан ёсоор угтлаа
  • Улаанбурхан өвчний нас баралт 10 болжээ
  • Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
  • Гол нэрийн зарим барааны үнэ өсжээ
  • Дунд гол орчмын хог хаягдлыг 24, 25-ны өдрүүдэд цэвэрлэнэ
  • ДОПИНГ: Улсын гарьд Б.Гончигдамбын хариу "эргэлзээтэй" гарсан
  • С.Шижирбат: Монада ажлаа мэдэхгүй, мэргэжлийн бус хүмүүс учраас алдаа гаргасаар ирсэн, дахиад л алдаа гаргалаа
  • Д.Сумъяабазар: Зодоглохдоо Өвөрхангай аймгийнх гэж цоллуулдаг байлаа, их хүмүүний мэлмий гийсэн ойн бөхийн байг даалгүй яах вэ
  • С.Баярбилэг: "Ноорог"-т холбогдох хэрэг хаагдаагүй
24 баримт
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Өндөр гэгээн Занабазарын тухай сонирхолтой баримтууд
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчилж буй Тажикстан Улсын тухай 24 баримт
  • Монгол Улс, Киргиз Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК