Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг цааш үргэлжлүүлэх, эсвэл бууруулах эсэх асуудлыг УОК хэлэлцэж, Засгийн газарт өнөөдөр саналаа хүргүүлнэ.
Нийслэлийн Онцгой комиссоос Ажлын хэсэг гарган, хөл хориог сулруулбал ажиллах боломжтой аж ахуйн нэгж, байгууллагын судалгааг гаргасан ба энэ талаарх дүгнэлт, саналаа УОК болон Ерөнхий сайдад мөн танилцуулах аж. Харин Эрүүл мэндийн яамнаас коронавирус хоёр, гуравдахь шинжилгээгээр илэрч буй нь нууц үедээ байгааг харуулж байна. Тиймээс нийслэл болон зарим аймагт тогтоосон хатуу хөл хориог сулруулахгүй байх талд анхаарах шаардлагатай байна гэсэн дүгнэлт гаргаад байгаа ба энэ талаараа холбогдох байгууллагуудад мөн танилцуулахаар болжээ.
Сэтгэгдэл (1)