Засгийн газрын ээлжит хуралдаан болж, Шадар сайд Я.Содбаатар коронавирусний цар тахлын нөхцөл байдлын талаар танилцуулж байна.
Тэрбээр "Арванхоёрдугаар сарын 8-ны байдлаар 888 тохиолдол батлагдсан. Үүнээс зөөвөрлөгдсөн 383, дотоодод халдварын 505 тохиолдол бүртгэгдсэн. Одоогоор 495 хүн эмчлэгдэж байна. Батлагдсан тохиолдлуудыг аймаг, хотоор нь авч үзвэл Улаанбаатарт 128, Архангай аймагт 3, Говьсүмбэрт 4, Дархан-Уулд 45, Дорноговьд 31, Орхонд 25, Сэлэнгэд 204, Энхсаран сувилалд 49, ХӨСҮТ-д 14, Цэргийн Төв эмнэлэгт 3 тохиолдол батлагдсан" гэв.
Мөн тэрбээр "тусгаарлах байрны нөөцөд тулгуурлан энэ сард Франкфурт, Токио, Сөүл чиглэлд тусгай үүргийн гурван удаагийн нислэг үйлдэхээр болсон" гэдгийг онцоллоо.
Б.Бат