УОК-оос хөл хориог сунгах эсэх талаарх дараах саналыг гаргасан байна.
Тодруулбал ирэх даваа гараг буюу арванхоёрдугаар сарын 14-ний өдрөөс эхлэн бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, худалдаа, үйлчилгээний байгууллагуудыг нээх саналыг гаргажээ. Эл саналыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж байгаа юм.
Түүнчлэн цар тахлын эсрэг хариу арга хэмжээний хүрээнд нийслэл хот, Архангай, Сэлэнгэ аймгийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлсэн хугацааг 12 дугаар сарын 14-ний 06:00 цаг хүртэл сунгах, Архангай аймгийн Батцэнгэл, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг болон Сүхбаатар суманд бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 12 дугаар сарын 21-ний 06:00 цаг хүртэл сунгах, дээрх тогтоосон хугацаа дуусмагч хөл хорио, хязгаарлалтыг дэглэмийг үе шаттайгаар бууруулах саналыг гаргажээ.
Б.Баатар