Цар тахлыг дотооддоо алдсан гэдгийг УОК арваннэгдүгээр сарын 11-нд анх мэдэгдсэн. Тусгаарлалтаас гарсан ачаа тээврийн жолоочоос ковид-19 илэрлээ гэдэг мэдээллийг ингэж мэдэгдээд хөл хорио тогтоож байв.
Гэтэл цар тахлыг тахлыг дотоодод алдсан хугацаа нь түүнээс ч өмнө байж магадгүй гэдгийг УОК-ийн дарга, Шадар сайд Я.Содбаатар МҮОНТ-ийн ярилцлагад орохдоо мэдээллээ.
Тэрбээр “Д гэдэг жолоочоос арваннэгдүгээр сарын 10-нд илрэхээс өмнө аравдугаар сарын сүүлээр төмөр замаар цар тахлыг алдсан гэж үзэж байгаа” хэмээн мэдэгдсэн юм.
Энэ мэдээлэл баттай бол цар тахлыг алдсанаас хойш хориод хоногийн дараа манай улс хөл хорионы дэшлэм тогтоосон гэсэн үг юм.
Б.Лхам
Сэтгэгдэл (6)