УИХ-ын ээлжит чуулганаар Монгол Улсын Засаг захирга, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон хамт өргөн мэдүүлсэн хуулиудын эхний хэлэлцүүлгийг хийж байна.
Г.Тэмүүлэн: Тамгын газрын дарга төрин жинхэнэ алба хаагч. Гэтэл яагаад хугацаа зааж томилж, чөлөөлнө гэж оруулж ирэв. Төрийн албаны тогтвортой байх зарчим алдагдах гээд байна. Өөрийнхөө хүсэлтээс бусад шалтгаанаар халах, чөлөөлөхгүй байхыг Төрийн албаны туухай хуульдаа оруулж өгсөн шүү дээ. Тиймээс энэ заалтыг чинь дэмжихгүй байна.
Хоёрдугаарт, дагаж мөрдөх хуульд нэгдүгээр сарын 1-ээс Тамгын газрын дарга нарыг чөлөөлөх асуудлыг оруулж ирсэн байна. Уг нь хуулиараа хориотой. Энэ дээр анхаарахгүй бол болохгүй.
Ж.Сүхбаатар: Тамгын газрын даргыг зургаан жилээр томилж, чөлөөлнө гэдгийг өмнөх парламентын үед хэлэлцээд шийдвэрлэсэн. Үүнийг нь хэвээр үлдээсэн. Сүүлийн үед мэдлэгийн тогтолцоо өөрчлөгдөж байна. Тасралтгүй суралцах асуудлыг хамт авч үзсэн. Зургаан жил гэдэг урт хугацаа. Зургаан жил болоод ажлаа үнэлүүлж, дүгнүүлнэ гэсэн үг. Цааш ажиллахыг нь хязгаарлаагүй.
Б.Лхам