УИХ-ын ээлжит чуулганаар Монгол Улсын Засаг захирга, нуьаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон хамт өргөн мэдүүлсэн хуулиудын эхний хэлэлцүүлгийг хийж байна.
Энэ үеэр зарим гишүүдийн зүгээс Тамгын газрын дарга нарт хугацаа зааж ажиллуулах нь төрийн тогтвортой байх мерит зарчмыг алдагдалууж байгаа талаар шүүмжилсэн. Тэгвэл шинэчилсэн найруулгын ажлын хэсгийн гишүүдийн зүгээс энэ нь зургаан жилд нэг удаа ажлаа үнэлүүлж, дүгнүүлэх ойлголт бөгөөд цааш ажллах боломж нь хязгаарлагдахгүй гэж тайлбарлалаа.
Ингээд Д.Тогтохсүрэн гишүүний тайлбарыг хүргэе.
Тэрбээр “Тамгын газрын зургаан жилээр томилж, чөлөөлдөг байх заалт нь Төрийн албаны тухай хуультай холбоотой гарсан заалт. 2017 онд Төрийн албаны тухай хуулийг батлахдаа энэ заалтыг оруулсан. Хуулийн гол зорилго төрийн албыг тогтвортой байлгах. Тиймээс төрийн захиргааны удирдах албан тушаалтан дээр хугацаа зааж, тогтвортой байлгах ёстой гэж үзсэн. Энэ хүрээнд аймаг, нийслэл, сум дүүргийн Тамгын газрын дарга нарыг зургаан жилээр нэг удаа улираан томилох эрхтэй гэж оруулж өгсөн.
Хоёрдугаарт, 2021 оны нэгдүгээр сарын 1-ээс өмнө нь томилогдсон Тамгын газрын дарга нартай холбоотой асуудал байгаа. Тиймээсс уг хуулийг дагаж гарсан УИХ-ын тогтоол дээр өмнөх тогтоолыг хүчингүй болгох тогтоолын төсөл оруулж ирсэн. Бидэн рүү уг асуудлаар их холбогдож байна. 2021 оны нэгдүгээр сарын 1-ээс Тамгын газрын дарга нарыг шинэчлэх асуудал яригдаж байна гэж яриад байна. Ийм асуудал гаргахгүй байхын тулд дагаж мөрдөх хуулиар өмнөх дагаж мөрдөх хуулийг хүчингүй болгуулахаар заасан" гэв.
А.Сүх