УИХ-ын ээлжит чуулганаар Монгол Улсын Засаг захирга, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон хамт өргөн мэдүүлсэн хуулиудын эхний хэлэлцүүлгийг хийж байна. Энэ үеэр үг хэлж, асуулт асуусныг онцлон хүргэе.
Ч.Ундрам: Төслийн 7.1-д Сум бол засаг заахиргааны үндсэн нэгж гэсэн ойлголт бий. Энэ утгаар төрийн үйлчилгээний гол цөмийг аймг биш сум иргэдэд үзүүлж байх ёстой. Гэтэл Нийгмийн даатгалын 30 үйлчилгээний ес нь л суманд шийдвэрлэгддэг. Мөн нийгмийн халамжийн үйлчилгээний 32 үйлчилгээ аймгийн төв рүү явж байж шийдүүлдэг судалгаа байна. Өөрөөр хэлбэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэн халамжаа шийдүүлэхийн тулд заавал аймгийн төв орох ёстой болж байна. Тиймээс тухайн суманд нь төрийн үйлчилгээ үзүүлэх эрхийг шилжүүлэх ёстой. Үүний тулд хууль эрх зүйн орчныг нь сайжруулъя.
Ж.Сүхбаатар: Таны хэлдэг санааг энэ хууль дэмжиж өгсөн учраас аль болох сум руугаа тодорхой зүйлийг шилжүүлэх, иргэд сумаасаа үйлчилгээ авах боломжтой болно.
А.Сүх
Сэтгэгдэл (1)