УИХ-ын ээлжит чуулганаар Монгол Улсын Засаг захирга, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон хамт өргөн мэдүүлсэн хуулиудын анхны хэлэлцүүлгийн зарчмын зөрүүтэй саналыг хэлэлцэж хийж байна. Энэ үеэр гишүүд үг хэлснийг онцлон хүргэе.
Д.Тогтохсүрэн: Үндсэн хуулийн өөрчлөлтөөр аймаг, нийслэлийн Засаг даргыг томилдог, багийн Засаг даргыг сонгодог болгоё гэж оруулах гээд чадаагүй. Монгол Улс нэгдсэн улсын хувьд томилгооны системийг бий болгох зайлшгүй шаардлагатай. Өнөөдөр бодит байдал дээр Засаг дарга нар ИТХ-ын төлөөлөгчдийн барьцааны хүн болчихоод байна.
Иргэдийнхээ төлөө биш төлөөлөгчдийнхөө төлөө ажилладаг байдал бий болсон.
Тиймээс хууль санаачлагч нар ярилцаж байгаад дээд шатны Засаг дарга нарт Ерөнхий сайд санал хэлдэг процессыг оруулсан юм. Үүнийг зарим хүмүүс Үндсэн хууль зөрчсөн гэж яриад байгаа. Нэр дэвшүүлэх талаар сана дэвшүүлснээс шууд томилж байгаа асуудал биш.
Энэ нь Засаг дарга нарын ажил хариуцах чадвар зэрэгт үнэхээр нөлөөлж байна. Цаашид онцгой анхаарах шаардлагатай.
А.Сүх
Сэтгэгдэл (2)