УИХ-ын чуулганы ээлжит хуралдаан Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан 149 хуульд өөрчлөлт оруулахаар оруулж ирж байгаа нь хууль тогтоогчид хуулийн хийдэл ихтэй, тогтворгүй хууль баталдагтай холбоотой гэдгийг онцлоод Зөрчлийн тухай хуулийг эргэж харахыг ажлын хэсэгт анхааруулсан юм.
Учир нь судалгаагаар жилд дунджаар нэг иргэн 2-3 удаа торгуульж байгаа нь иргэдээ хуулиар айлгаж байгаагийн тод жишээ хэмээн шүүмжилсэн. Хариуд нь Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт Зөрчлийн тухай хуулийг сайжруулах шаардлага байгаа учраас анхаарч ажиллаж байгааа. Мөн Үндсэн хуультай уялдуулан хуулиудын давхардал, алдаа хийдлийг арилгах үүднээс 149 хуульд өөрчлөлт оруулахаар ирэх долоо хоногт ажлын хэсэг гарч ажиллана гэлээ.
Мөн Зөрчлийн тухай хууль эхлээд сануулдаг, зөвлөдөг, тусалдаг. Давтан зөрчил гаргавал торгодог болгож өөрчилнө гэв.
А.Сүх