Сурагчдын хичээлийн хоцрогдолтой холбогдуулан БШУ-ны сайдын тушаалаар сурагчдад давтлага өгөх шийдвэр гарсан. Гэхдээ зарим эцэг эхчүүдийн зүгээс хэтэрхий эрсдэлтэй гэж шүүмжлл дагуулаад буй.
Тэгвэл энэ талаар Шадар сайд Я.Содбаатар "2021 оны Нэгдүгээр сарын 1 хүртэл улсын хэмжээнд давтлага, сургуулилт хийхийг хойшлуулсан. Эцэг эхчүүдээс хичээлийн хоцрогдолтой холбогдуулан давтлага өгөх хүсэлт гаргасан юм байна лээ. Энэ хүрээнд салбарын сайд нэг дор 5-10 хүртэл сурагчдад давтлага өгч болох тушаал гарсныг өвчний нөхцөл байдалтай холбогдуулан хойшлуулсан.
Энэ талаар БШУ-ны сайдад чиглэл өгсөн байгаа. Тиймээс давтлага өгөхгүй. Хамгийн гол нь өвчний нөхцөл байдалтай учлдуулах хэрэгтэй байна" гэлээ.
А.Сүх