УИХ дахь АН-ын бүлэг мэдээлэл хийлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Туван “Ковид-н бүх нийтийн бэлэн байдлын зэрэг нэг шатаар буурсан. Өнгөрөгч арваннэгдүгээр сарын 16-нд АН VI Их Хурал товлогдсон. Гэвч дотоодод халдвар алдсантай холбогдуулан сар гаруйн хугацаагаар хойшилсон.
Зэрэглэл буурсан ч ковид-той зэрэгцэн орших нь тодорхой боллоо. Улсын төсвийг УИХ цахим байдлаар баталж байгаа зэргийг үндэслэл болгон АН-ын цахим X Их Хурлыг хурал энэ сарын 18, 19-ний өдрүүдэд улс орон даяар зохион байгуулагдах болсныг мэдэгдье. Үүнтэй холбогдуулан АН-ын Үндэсний бодлогын хорооны хурал ирэх пүрэв гарагт цахимаар болно” гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (2)