Европын Комисс Монгол Улсыг "Санхүүгийн өндөр эрсдэл бүхий гуравдагч улсын жагсаалт"-аас хассан тогтоол баталжээ.
Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар "Монгол Улс Европын холбооны "Татварын асуудлаар хамтран ажилладаггүй гуравдагч улсын жагсаалт"-аас энэ оны аравдугаар сарын 06-ны өдөр, ФАТФ-ын "Саарал жагсаалт"-аас энэ оны аравдугаар сарын 23-нд албан ёсоор гарсан.
Энэ удаа Европын холбооны "Санхүүгийн өндөр эрсдэл бүхий гуравдагч улсын жагсаалт"-аас хасагдсанаар манай улс ийнхүү санхүүгийн хоригтой байсан гурван жагсаалтаас гарлаа.
Тус тогтоол нь 2021 оны хоёрдугаар сараас хүчин төгөлдөр үйлчилж эхлэхээр байна" гэв.
Сэтгэгдэл (5)