Одоогоос хагас жил орчмын өмнө Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн Жаргалтулгын Эрдэнэбатыг цагдан хорьж, улмаар анхан шатны шүүхээс зургаан жилийн ял оноож давж заалдах шатны шүүхээс ялыг хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн билээ.
Тэр сонгуулийн сурталчилгааны үеэрээ хоригдож, шоронгоос ялалт байгуулсан анхны улстөрч. УИХ-ын гишүүн, тэгснээ шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон ял авсан этгээд. Хуулийн цоорхой гэмээр сонин дүр зургаас иргэд хариулт эрсээр өдийг хүрлээ.
Уг асуудлаар Олон улсын парламентын холбооноос Ж.Эрдэнэбатын халдашгүй байдалд халдсан гэсэн дүгнэлт УИХ-д өнгөрсөн долоо хоногт явуулжээ. Уг асуудлаар Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж буй. Энэ талаар Халдашгүй байдлын дэд хорооны дарга Н.Энхболд “ОУПХ парламентчдын эрх нь зөрчигдөж байгаа эсэхэд хяналт тавьж, зөрчигдсөн эсэх нь тогтоогдвол шалгадаг, хянадаг дүрэмтэй. Энэ асуудлыг хянаж, шалгах нь зүйтэй гэсэн саналыг хүргүүлсэн” гэсэн тайлбарыг өгсөн юм.
Тодруулбал, ОУПХ-оос парламентын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсхүл эгүүлэн татах Ерөнхий прокурорын хандсан хүсэлтгүйгээр Ж.Эрдэнэбатыг баривчилж цагдан хорьсон нь гишүүний халдашгүй байдалд халдсан гэж дүгнэжээ.
Ямартай ч УИХ дахь Халдашгүй байдлын дэд хороо Ж.Эрдэнэбатын хуулиар олгогдсон эрх нь зөрчигдсөн эсэхэд хяналт тавьж ажиллах нь.
Ж.Эрдэнэбатын хувьд одоо үлдсэн сүүлийн ганц найдвар нь хяналтын шатны шүүх. Эндээс эцсийн шийдвэр гарч Сэлэнгэчүүд цааш төлөөллөө авч үлдэх эсэх нь тодорхой болно. Түүнд одоо ганц л найдвар үлдсэн.
Б.Лхам
Сэтгэгдэл (1)