Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Энэ сарын 15-нд нийт 12711 хүнд шинжилгээ хийснээс нэг хүнд халдвар илэрлээ.
Энэ нь Сэлэнгэ аймагт батлагдсан тохиолдлын ойрын хавьтал байна. Сэлэнгэ аймагт батлагдсан тохиолдол 216 боллоо.
Сүүлийн 24 цагт Улаанбаатар, Дархан-Уул , Дорноговь, Орхон, Говьсүмбэр, Архангай аймагт халдвар илрээгүй байна. Ингээд дотоодод тархсан халдвар 465, улсын хэмжээнд нийт 918 тохиолдол бүртгэгдлээ" гэв.
А.Сүх