Цахилгааны хэрэглээ 2-3 дахин нэмэгдэнэ гэж Засгийн газар тооцоогүй тиймээс эрчим хүчний дулааны хэрэглээг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулан төрөөс санхүүжилтийг нь гаргах шийдвэрт хүрлээ.
Засгийн газраас гаргасан шийдвэрийн талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Засгийн газрын шийдвэртэй холбогдуулан цахилгааны хэрэглээ огцом нэмэгдэж байна. Үүнтэй холбогдуулан Түр журам гаргалаа. Ингэхдээ эрчим хүчний дулааны хэрэглээг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулан төрөөс санхүүжилтийг нь гаргах шийдвэрт хүрлээ. Тогтоол гаргахад Түр журам гаргана гэж заасан байна.
Энэ дагуу түр журам гаргаж байна. Өнөөдрийн байдлаар цахилгаан хэрэглэдэг 738 мянган хэрэглэгч бий. Үүнээс 98 хувь нь хөнгөлөлтөд хамрагдаж байгаа.
Тогтоол анх гаргахдаа гарах хүндрэлүүдийг тооцож байсан ч 2-3 дахин нэмэгдэнэ гэж тооцоогүй. Цахилгаан дулаан өндөр өртөгтэй бүтээгдэхүүн.
Гэтэл иргэд огт ашигладаггүй байр сууцаа халааж байгаа нь зохимжгүй. Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэхэд иргэд хэрэглэгчдийн оролцоо чухал байна. Ялангуяа 17-21 цагийн хооронд цахилгаанаа зөв зохистой хэрэглэх, хэмнэхийг зөвлөж байна” гэлээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (3)