Эрчим хүчний яамнаас цахилгааны хэрэглээтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.
Эрчим хүчний зохицуулах газрын Эрчим хүч хэмнэлтийн газрын дарга Ц.Атаржаргал “Өчигдөр системийн оргил ачаалал 1308 мегаватт болсон байна. Энэ хугацаанд ОХУ-аас 251 мегаватт авсан.
Өмнөх оны мөн үед эрчим хүчний системийн оргил ачаалал 1108 мегаватт байсан.
Өөрөөр хэлбэл, 200 мегаваттын ачаалал нэмэгдэл бий болсон гэсэн үг. Үүнийг ОХУ-аас 251 мегаватт авч хаасан юм. Хэрэглээний хувьд эрчим хүчний хэрэглээ 11 хувиар нэмэгдсэн байна” гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (4)