УИХ-ын ээлжит чуулганаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн эцсийн найруулгыг хэлэлцэж байна.
Ш.Адьшаа: Монгол Улс нэгдсэн улс. Гэтэл орон нутагт эрх мэдлийг шилжүүлнэ гэдэг бодлогын хүрээнд концесс, татвар, бонд гаргах эрх мэдлийг өгч байгаа. Гэвч олон сөрөг үр дагавар гарах вий гэсэн болгоомжлол байна. Байгалийн баялгийг монголын ард түмэн бүгд хүртэх эрхтэй. Гэтэл Өмнөгөвь зэрэг байгалийн баялаг ихтэй аймгууд тухайн аймгийн иргэд хүртэнэ гээд зохицуулалт хийчихвэл яаж зохицуулах вэ. Иймээс улсын төсөв бүрдүүлэх, орон нутгийн төсвийг тухайн намаас гарч ирсэн хэсэг бүлэг хүмүүсийн бодлогоор явбал яах вэ.
Ж.Сүхбаатар: Орон нутгийн бие даасан байдал, төвлөрлийг сааруулах талаар маш олон судалгаа явсан байдаг. Хамгийн сүүлд гэхэд Монгол Улсын төсвийн төвлөрлийг сааруулах үйл явц, орон нутгийн бие даасан байдлыг нэмэгдүүлэх арга зам гэх судалгааны материал гарсан. Бидний гол зүйл нь чиг үүргийг хуваарилж байгаа. Төслийн 76.1-д таны хэлснээр тухайн онцлогт нь тохируулсан заалт заагаад өгчихсөн.
А.Сүх
Сэтгэгдэл (1)