УИХ-ын үдээс хойшхи ээлжит чуулган Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж байна.
Ж.Батжаргал: Хуулийн төслийг дэмжиж байгаа. Гэхдээ үндсэн сангийн байнгын хэсэгт байх түүх соёлын дурсгалт зүйл гэдгийг хэн тодорхойлох вэ. Ямар зүйл багтах вэ. Энэ чиглэлээр Эрдэнэсийн санд авах үнэ ханш, эрх хэмжээ нь хэний мэдэлд байх нь тодорхойгүй байна. Монгол Улс цэвэршүүлэлтээ олон улсын стандартын түвшинд хүргэх асуудлыг яаж бий болгох вэ?
С.Бямбацогт: Эрдэнэсийн сангийн хадгалах, нэр томъёо тодорхойлолтыг тодорхой болгож, сайжруулж оруулж ирсэн. Мөн түүх соёлын хосгүй бүтээл, эрдэнэсийг нэмж оруулж өгсөн. Үүнийг Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, комисс гарч тогтооно. Үнэлгээг мөн комисс тогтоохоор оруулж ирж байгаа. Алт цэвэршүүлэлттэй холбоотой асуудалд Сорьцын хяналтын алба сорьц тогтоодог.
Ажлын хэсэг: 1994 онд батлагдсан Соёлын өвийн тухай хуулийн 8.3-д таны асуусан асуудлыг шийдвэрлэсэн байдаг. Комиссос түүхийн хосгүй үнэт зэрэглэлд авсан өвийг Монголбанкны Эрдэнэсийн санд авахаар хуулийн агуулгад оруулж байгаа.
А.Сүх
Сэтгэгдэл (1)